БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Баку-2018”-ын А хэсгийг М.Уранцэцэг тэргүүлэн барилдана
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээний сугалаа өнөөдөр гарах бөгөөд хэсгийн барилдаан маргааш манай цагаар 14:00 цагаас эхлэх аж. Харин Финалын барилдаан 20:00 цагаас эхлэх юм байна. Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нутгийн бөх олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ. "В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд Урнаатай зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр. “D” хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/ нар багтжээ. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин хүч үзэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл