Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Чөлөөтийнхөн визний асуудлаас болж ДАШТ-ийг өнжих болох нь

Монголын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг Словак улсын Трнава хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж, Монгол Улсад суугаа Чех улсын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хойш хөөцөлдсөн боловч манай баг тамирчдад виз мэдүүлэх цаг, дугаар олгохгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Дугаар цаг авахын тулд зөвхөн утсаар холбогдох журамтай гэх боловч тус холбооныхон хэдэн мянган удаа залгасан ч ганцхан удаа холбогдож чаджээ. Гэтэл “Нэг холболтоор нэг л хүнд дугаар өгнө” гэснээр нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчаас ганцхан тамирчныг л визэнд оруулж чаджээ.

Уг нь баг тамирчид маань энэ сарын 15-ны өдөр буюу энэ бямба гарагт тус улс руу мордох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт хандсан байна. Дэд сайд шуурхай арга хэмжээ авч Консулын газраар дамжин Чех улсын ЭСЯ-ны Консулын газарт ноот бичиг илгээсэн хэдий ч огт хэрэгсээгүй байна. Дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцох гэж буй монгол тамирчдад эх оронд нь суугаа ЭСЯ-наас визний цаг, дугаар өгөхгүй байгааг тус холбооныхон ойлгохгүй байна гэлээ.

2 Сэтгэгдэл
чех аль эртнээс Европын хужаа гэж адлагддаг байсан даа...
Элчин сайдын яамыг нь хөөж гаргаа.
Хамгийн их уншсан