Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Өнөөдрөөс цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлага, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийхэн уулзалдсан билээ.

Тус уулзалтын үр дүнд Засгийн газар ҮЭ-ийн байгууллага цалин нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрийг судлах хамтарсан ажлын хэсэг гарахаар болжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны 257 дугаар тушаалаар багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийж боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилд нь оруулахаар болжээ.

Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан байна. Ийнхүү тэд өнөөдөр өглөө 11.00 цагт БСШУС-ын яаманд ажлаа эхлүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан