Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг

УИХ-ын цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг баасан гарагт Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Тус нээлттэй хэлэлцүүлэгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин хамтран ажиллаж  Дэд дарга Б.Халиун “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” хэсгийн чиглүүлэгчээр ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар “Хүүхдийн эрх, аюулгүй байдал, цахим орчин” сэдвээр илтгэл танилцууллаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудаас “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг авсан байна. 

Судалгааны зарим чухал тоо баримтуудаас дурьдая.

1.  Хүүхдүүдийн 85% интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурдаг.

2.  Гар утасны дугаарын 35% нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байна.

3.  Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 92% нь интернэт хэрэглэж байна.

4.  Ухаалаг утастай хүүхдүүдийн  95 хувь нь интернет хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь  фэйсбүүк хаягтай гэж хариулжээ.

5.  Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн  авдаг.

6.  10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг.

7.  Сурагчдын 32.5 хувь нь 1-2 цаг, 33 хувь нь 2-оос дээш цаг зарцуулдаг гэж хариулжээ.

8.  Интернэт хэрэглэгдэггүй гэсэн хариултын дийлэнх буюу 76% нь орон нутгийн сурагчид бөгөөд үүнд 11-12 насныхан зонхилж байв.

9.  Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байна.

Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг илтгэлийн үеэр онцлон хэлж байлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан