Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цагаан могойн домог” жүжиг СТӨ-ний тайзнаа амиллаа

 

Хятадын алдартай домгуудын нэг нь “Цагаан могойн домог”. Энэхүү домог нь Хятад улсын биет бус соёлын өвд бүртгэгдсэн төдийгүй мянга орчим жилийн өмнөөс түгэн дэлгэрчээ. Өдгөө дэлгэцийн бүтээл, сонгодог жүжгийн бүтээл болон үзэгчдийн мэлмийг баясгах болсон домгийн анхны түүх нь их сонирхолтой юм билээ. 

Умард Сун улсын сүүлийн жилүүдэд босогчид Ханжоу хотыг эзэлж Лэйфэн сүмийн оройг шатаажээ. Улмаар Өмнөд Сун улсын үед уг сүмийн тоосгоор Ханжоу хотын хэрмийг сэргээн засварлахаар шийдэж, сүмийг бүр мөсөн нураахаар цэрэг илгээсэн боловч сууринд нь хүрэхэд том цагаан могой улаан хэлээ булталзуулан гарч ирсэнд цэргүүд айж зугтсан байна. Тухайн үед бумбын болоод бурханы шашныхан уг могойг шулам байсан гэж ярилцдаг байжээ. Мин улсын Ванлигийн он жилүүдэд Фэн Мэнлуны бичиж үлдээсэн "Лэйфэн сүмийн доорх цагаан могойн түүх"-нд могойг хорон санаат шулмаар дүрсэлсэн байдаг аж. Гэсэн хэдий ч Чин улсын Тэнгэр тэтгэгчийн үед Чэнь Люлун уг түүхийг Лэйфэн сүмийн домог болгон өөрчлөн бичиж, жүжиг болгон тавьснаас хойш цагаан могой сайхан сэтгэлтэй дүр болон хувирч, чин хайрын бэлгэдэл болсон түүхтэй юм байна.

“Цагаан могойн домог” киног нь бид хэдийнэ мэддэг болсон. Харин сонгодог жүжгийг нь үзэж байсан хүн тийм ч олон биш болов уу. Харин өнөөдөр монголчууд маань энэ жүжгээр амьсгалж байна. Тодруулбал, өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа энэхүү жүжиг амжилж, үзэгчдийг баясгав. Энэхүү сонгодог жүжиг нь “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хаалтын тоглолт болж тавигдсан нь энэ. Агуу хайрын тухай өгүүлэх энэхүү жүжиг нь Сычуанийн алдартай жүжгүүдийг нэг аж.

Энэ дашрамд сонирхуулахад, Сычуань нь Хятадын баруун өмнөд нутагт үүсэлтэй царай хувиргах, гал үлээх зэрэг аргаар урлагийн дүрийг бүтээдэг учир Хятадын жүжгийн, Сычуанийн соёлын хөгжлийн түүхэнд дээгүүр байр эзэлдэг байна. Сычуань шийд нүүрний багаа хувиргах, хутгаа нуух, лааны тоглоом хийх гэм мэтийн янз болгоны сонирхолтой үзүүлбэрүүд нь Дундад улсдаа хамгийн алдартай нь ажээ. Олон улс орныг тойрон тоглолтоо сонирхуулж, олон ч шагналын эзэд болж байжээ.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан