Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ядуурлаас ангижирч байгаа туршлагаа фото зургаар хуваалцав

“Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд манай улсад зохион байгуулж байгаа билээ. Маргааш өндөрлөх соёл аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн алба манай БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран зохион байгуулж буй.

Соёлын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейд олон үзэсгэлэн гарч байгаагийн нэг нь “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх-Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн. Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал болсноос хойш төрийн тэргүүн Ши Жиньпин ядуурлыг оновчтой бууруулах ойлголтыг удирдлага болгосон байдаг. Энэ дагуу Хятадын Засгийн газар ядуурлыг бууруулах дайн зарлаж, оновчтой бодлого хэрэгжүүлэхийг баримталж, аж үйлдвэрээр, банк санхүүгээр, өөр газар нүүлгэх, боловсролоор ядуурлыг бууруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж буй билээ. Мөн Хятадын Засгийн газар бусад улс оронтой, тэр дундаа хөгжиж байгаа улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, ядуурлыг бууруулсан туршлагаас хуваалцаж буй бөгөөд НҮБ-ын 2030 он хүртэл тогтвортой хөгжих дэгийг хэрэгжүүлж, хамтаар ядуурлыг арилгасан ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх болсон байна.

Харин энэ удаагийнхаа фото зургийн үзэсгэлэнгээрээ дамжуулж хэрхэн ядуурлаас ангижирж байгаагаа монголчуудад харуулахыг хүссэн байна.

Хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зарим зургийг тайлбартай нь хүргэе.

Зүүн гар талын зургийг 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах орны Дахуагийн яо үндэстний өөртөө засах шяний Баньшэн шянгийн Нүн-Юн гацааны хүүхдүүд номны цүнх болон ор дэвсгэрээ үүрээд сургуульдаа очдог байжээ. Баруун гар талын зургийг 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр авчээ. Цементэн автозамыг сургуулиас гацаанд нь хүртэл барьж өгсөн байна. Синьхуа агентлагийн зурагчин Хуан Шяобаны авсан зураг аж.

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Гуаншигийн Саньжянгийн дүн үндэстний өөртөө засах шяний Дүдүн суурингийн 17 настай охин Мүө Ю Я их сургуульд элсүүлсэн мэдэгдлийн бичгээ бариад зураг авхуулсан нь энэ юм байна. Мүө Ю Ягийн аав, ээж нь зовж зүдэрч олсон гэр бүлийнхээ орлогыг бүгдийг нь дөрвөн хүүхдээ хүмүүжүүлэхэд зарцуулжээ. Гэтэл одоо Мүө Ю Я болон түүний эгч нь бүгд их сургуульд орж чадсан байна.

Шинэ будааны баяр бол жинпө үндэстний уламжлалт баяр, жил бүрийн билгийн тооллын 8, 9 дүгээр сард усан тутрага боловсрох үед хүмүүсийн өргөн тэмдэглэдэг арга хэмжээ зохион байгуулдаг аж. Ядуурлыг бууруулах хөдөлгөөний өрнөхийн дагуу, тус шяниас иргэдийг хүр хорхой болон үхэр тэжээхийг урамшуулж, иргэдийн амьдралын түвшин ихээхэн дээшилжээ.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан