Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Моод хөөцөлдсөн тал нутаг” загварын шоу болов

 “Үзэсгэлэнт сайхан Өвөрмонгол-Моод хөөцөлдсөн тал нутаг” нэртэй Монгол үндэстний хувцас гоёлын шоу Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэд байрлах “Новотел” зочид буудалд болов. “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээний хөтөлбөрт багтсан тус үзүүлэн тоглолтын үеэр монгол үндэстний хувцас, гоёлын өв уламжлалыг болон орчин үеийн хөгжлийг харуулснаараа онцлог болсон юм. Уламжилж ирсэн өвөө түгээн дэлгэрүүлж, өдөр тутмын хэрэглээ болгохыг гол зорилгоо болгосон шоуны үеэр дээд зэрэглэлийн ёслолын хувцсаас эхлээд энгийн үед ч өмсч болох 100 нэр төрлийн хувцсыг тайзнаа амилуулсан. Мөн тал нутаг монгол үндэстний уламжлалт хувцас дэгжин, гоёмсог хийгээд үнэт өв болохыг илтгэхийг хүссэн нь загваруудаас нь анзаарагдаж байсныг нуух юун.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан