Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Жүдогийн эрчүүдийн алт Кавказын уулсаас Солонгосын хойг руу
Энэ олимпийн наадамд ОХУ-ын эрэгтэй жүдочид онцгой сайн байна. Оросын баг эхний таван өдөрт ердөө хоёрхон алтан медаль аваад байгаа ба хоёуланг нь жүдочид авсан билээ. Сонирхолтой нь 60 кг-д түрүүлсэн Арсен Галстян , 73 кг-д түрүүлсэн Мансур Исаев нар хоёул Дагестан гаралтай жүдочид. Харин 66 кг-д мөн л Кавказын бөх буюу Гүржийн Лаша Шавдатуашвили түрүүлсэн нь сонин. Гурав дараалсан Кавказын түрүүг өнөөдөр 81 кг-ийн жинд Өмнөд Солонгосын бөх, 2008 оны олимпийн мөнгөн медальт Ким Жэ Бум уран мэхийг үзүүлж, өрсөлдөгч бүрээ шороодуулсаар олимпийн аварга боллоо. Кавказуудын энэ амжилт чөлөөт бөхөд ч үргэлжлэх биз ээ.
0 Сэтгэгдэл
























