БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг л цэцэрлэгт хамруулна

2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөв бий. Энэ өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн тоо юм. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангажээ. Үүнд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 83 хувийг л хамруулах боломжтой аж.
Гэтэл энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 суудалтай гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцана.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр болон хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн суралцаж байгаа нь өмнөх оныхоос найман мянгаар их байна.

0 Сэтгэгдэл