БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БНЭУ-ын соёлоор харилцах зөвлөлийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа БНЭУ-ын соёлоор харилцах зөвлөлийн ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дасыг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр орны салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд салбарын сайд хоёр орны олон жилийн найрамдалт хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг онцлон эрхэм хүндэт хатагтайн энэ удаагийн айлчлал соёл урлаг, боловсролын салбарт шинэ үүд хаалгыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа нефть боловсруулах үйлдвэр босгоход тус улсаас зээл тусламж үзүүлж байгаад талархсанаа илэрхийлэв.
БНЭУ-ын соёлоор харилцах зөвлөлийн ерөнхий захирал Рива Гангули Дас “Монгол Улсын Ерөнхий сайдын БНЭУ-д хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон шинэчлэл авчирсан. Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах ажил хийгдэж байгаа ч тийм ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс энэ асуудалд яам хамтран ажиллаж, сурталчилгаа явуулж туслана гэдэгт итгэлтэй байна. Тодруулбал, уул уурхай хөгжиж байгаа Монгол Улсын залуусыг инженер, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр сургах боломжтой. Ирэх онд БНЭУ-д томоохон хэмжээний урлаг, соёлын фестиваль болохоор төлөвлөгдсөн. Энэхүү арга хэмжээнд Монголын тал ч оролцоно гэж найдаж байна” гэж хүсэлт тавилаа.
Салбарын сайд дээрх асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж, оюутан сургах хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлэн “Оюутан сургах, мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх дээр хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхний зүгээс хүсэлтээ тавьж, гэрээ байгуулснаар асуудал шийдэгдэх болно. Үүнийг Монгол Улсын төр засаг ч дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид санал бодлоо солилцож, шийдэл гарган ажиллах нь зүйтэй. Мөн тус улстай хамтран нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа тул ашиглалтанд орсны дараа боловсон хүчний яриа өрнөнө. Иймд цаг хугацаа алдахгүйгээр БНЭУ-д мэргэжилтэн, инженер техникийн ажилтан бэлтгэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс захиалгаа ч өгөх хэрэгтэй болов уу” гэж хэлсэн юм.
БНЭУ-ын соёлоор харилцах зөвлөлийн ерөнхий захирал асуудлыг шийдэх болно гэдгээ илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл