БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
МЕДАЛИЙН ТООГООР ДЭЛХИЙГ ГАЙХШРУУЛСАН ОХИН
Индонезийн Жакарта, Палембанг хотуудад амжилттай зохиогдож буй Азийн 18 дугаар Спортын Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байна. Япончууд 18 настай тамирчин охин Рикако Икег 2020 оны зуны олимпийн гол найдвар хэмээн үзэж байгаа юм.
Индонезийн Жакарта, Палембанг хотуудад амжилттай зохиогдож буй Азийн 18 дугаар Спортын Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байна. Япончууд 18 настай тамирчин охин Рикако Икег 2020 оны зуны олимпийн гол найдвар хэмээн үзэж байгаа юм.Рикако Ике энэ удаагийн Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдөх бүртээ медальтай гарч ирж буй нь олныг гайхшируулж байна. Тэрбээр өчигдөр 4×100 метрийн эмэгтэй холимог буухиад эрвээхэй сэлэлтээр Японы багийн өмнөөс уралдаж алтан медалийн эзэн болсон. Одоогоор нийт 5 алтын эзэн болж, нийт долоон медаль хүртээд буй. Энэ нь 67 жилийн түүхтэй Азийн Наадамд нэг наадмаас авсан медалийн тоогоор тэр хоёрдугаарт жагсаж байна.
Түүний өмнө Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман ганцаараа зогсож байгаа юм. Тэр 1982 оны Азийн Наадмаас найман медаль зүүсний 7 нь алт байжээ. Одоо Рикако Икед усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн өдөр дахин нэг уралдаанд орох боломж байгаа.
Ике Азийн Наадамд ирэхээсээ өмнө Pan Pacific усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд АНУ, Канад, Австралийн тамирчидтай өрсөлдөж, 4 медаль зүүсэн юм.
0 Сэтгэгдэл
























