БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Д.Трамп: Бидний харилцаа сайжирч эхэллээ
Путин-Трамт нарын дээд хэмжээний уулзалт Финляндын Хельсинк хотноо зохион байгуулагдаж байна. Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “ОХУ-ын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн үү” гэх асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Путин-Трамт нарын дээд хэмжээний уулзалт Финляндын Хельсинк хотноо зохион байгуулагдаж байна. Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “ОХУ-ын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн үү” гэх асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Путин “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх ямар ч шаардлага байхгүй” гэсэн бол Трамп “Ерөнхийлөгч Путин уг асуудалтай ОХУ ямар ч холбоогүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн. Миний хувьд тэд сонгуулийн дүнд нөлөөлөх хэрэгцээ байхгүй хэмээн дүгнэж байна” хэмээжээ.
Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ, АНУ-ын харилцаа эрс муудаад буй бөгөөд уг асуудалд Трамп “Бид уулзлаа. Олон ч асуудлаар ярилцлаа. Үнэнийг хэлэхэд 4 цагийн өмнөөс бидний харилцаа сайжирч эхэллээ” гэж хэлэв.
Цагаан ордны тэргүүнийг ийнхүү мэдэгдэх үед Путин тусгайлан бэлдэн авчирсан хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгийг эрхэм анддаа бэлэглэсэн байна.
ОХУ тун амжилттай хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж, өндөрлүүлсэн билээ. Трамп уг бэлэгт талархлаа илэрхийлэн, "Энэ бөмбөг миний хүү Барроных боллоо" хэмээгээд танхимд байсан АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп руу шилжүүлжээ.
0 Сэтгэгдэл
























