БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ өвөл болно

Хөлбөмбөгийн ДАШТ тухайн жилийнхээ зун зохион байгуулагддаг уламжлалтай. Ирэх 2022 онд Катарт болох ДАШТ өвлийн улиралд болно. FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр Москвад болсон хэвлэлийн хурал дээр Катарт зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөхөөр болсныг зарлалаа.
Персийн булангийн Катар улс нь зундаа 35-40 хэм халдаг тул өвлийн улиралд зохиохоор шийдвэрлэжээ. Харин дэлхийн улс орнуудын дотоодын лигийн тэмцээнүүдийн хуваарьт энэ нь саад болохоор байгаа аж. Гэвч Инфантино Катарын ДАШТ өвөл болохыг лигүүд мэдэж байсан тул тэмцээний хуваариа өөрчлөх боломжтой гэсэн байна.
2026 онд АНУ, Мексик, Канадад болох ДАШТ- 48 баг оролцохоор зохион байгуулах шийдвэр гарчээ. Харин Катар 2022 ДАШТ одоогоор уламжлал ёсоор 32 баг оролцох шийдвэр гарсан. Гэвч үүнийг эцэслэн шийдээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл 48 баг оролцуулж ч магадгүй гэнэ.
Өнөөдөр ДАШТ-ий хаалтын ажиллагаа болж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зохион байгуулагч орны эрхийг Катарын эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид хүлээлгэж өгөх юм.

0 Сэтгэгдэл