БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ

Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав.
Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь “Олимпийн бэлтгэлийн бааз”, “Буянт-Ухаа” спортын цогцолбор, бусад барилга, тоног төхөөрөмж, хэрэглэл, зардал төсвийг судлан, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.
Олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдэд оролцох шигшээ багийнханд онгоц, галт тэрэгний тийз, ачаа тээврийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг хорооны гишүүн, “МИАТ” компанийн захирал болон “УБТЗ” нийгэмлэгийн даргад зөвлөмж болголоо.
Шигшээ багийн тамирчдын тэмцээн, бэлтгэлд шаардагдах хэрэглэл материалыг хилээр оруулахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болов.
Манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимп болон паралимпийн наадамд Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататгаж, зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах зорилт тавьж байна.
Баг тамирчид 10 гаруй төрөлд 35-50 эрх авахаар олон улсын тэмцээнд оролцон оноо цуглуулж байна.

0 Сэтгэгдэл