Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Англичууд шигшээд шалгарлаа
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд Өмнөд Америкийн төлөөлөл Колумб, Английн шигшээ багуудын хооронд боллоо.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд Өмнөд Америкийн төлөөлөл Колумб, Английн шигшээ багуудын хооронд боллоо. Колумб хэсгийн сүүлийн тоглолтод Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид хожигдож хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.

Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 57 дахь минутад Английн багийн ахлагч, довтлогч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан. Кэйний хувьд ДАШТ-ий зургаа дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгч таван минут сунгах үед Колумбын Мина гоол оруулснаар багийнхаа итгэлийг алдаагүй юм. Ингээд 1:1-ээр тэнцэж, нэмэлт 30 минут сунгахад аль аль нь гоол оруулж чадсангүй. Торгуулийн цохилтоор ялагч тодроход 4:3-аар Английн шигшээ баг хожиж, шөвгийн наймд үлдлээ.
Английн шигшээ багаас Хэндерсон нэг гоол алдсан бол Колумбын Урибе, Басса нар гоол алдсан юм.
Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтаа ахиулж чадсангүй. Том багуудаас мултарч харьцангуй гайгүй жигүүрт гарсан ч Колумб цааш тоглох эрхээ авч чадсангүй.
Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ.
Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн нь дамжиггүй. Тэдэнд боломж бий.
0 Сэтгэгдэл
























