БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Олон улсын Ой тогтоолтын аварга Б.Шижир-Эрдэнэ эх орондоо ирлээ


Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Филиппин Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Монгол Улсыг төлөөлөн их мастер, Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ оролцож, аваргаллаа.
Тэрээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлсэн юм. Ингэснээр Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг улсын 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байна.
Б.Шижир-Эрдэнэ АНУ-д “Diablo Valley” коллежийн хоёрдугаар дамжаанд программ хангамжийн чиглэлээр суралцдаг юм. Тэмцээнд амжилттай оролцоод/ эх орондоо ирлээ.
Монголд бэлтгэлээ базаагаад БНСУ-д наймдугаар сард болох ой тогтоолын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
























