БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Японы шигшээ баг гэртээ харилаа


2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бельги-Японы шигшээ багийн тоглолт Донын Ростов хотын “Ростов арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 3:2-оор бельгичүүд хожлоо.
Энэхүү тоглолтын 48 дахь минутад хагас хамгаалагч Сибасакигийн дамжуулалтаар Генки Харагути анхны гоолыг Бельгийн хаалганд хийсэн бол үүнээс 4-хөн минутын дараа хагас хамгаалагч Такаси Инуи, Кагавагийн дамжуулалтаар дахин гоол оруулснаар япончууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм.
Харин энэ тэргүүллийг Бельгийн хамгаалагч Ян Фертонген 69 дэх минутад таслан зогсоож гоолын тоог 2:1-ийн харьцаатай болголоо. Улмаар Эден Азарын тусламжтай Маруан Феллаини 74 дэх минутад тэнцээний гоолыг оруулж 2:2 болгож чадлаа.
Ийнхүү Япон, Бельгийн шигшээгийн тулаан 20 шахам минут үргэлжилсэний эцэст Тома Менье, Кевин Де Брейне нарын дамжуулалтаар Насер Шадли (90+4) дэх минутад хожлын гоолыг хийж (3:2) бельгичүүд, япончуудыг гэрт нь буцааж чадлаа.
0 Сэтгэгдэл
























