Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
”Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж байна

УИХ-ын өнөөдрийн /2018-06-29/ нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ийнхүү Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийт хувьцааны 30 хувьд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргах саналыг дэмжин батлав.
УИХ-ын гишүүн З.Нарантуяагын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр гаргасан саналыг сайтар судалж намрын чуулганаар хэлэлцэх боллоо.Тэрбээр "Эрдэнэс Монгол" компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх санал гаргаад байсан билээ.

Дашрамд дурдхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар /2018-06-28/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Тэгээд тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтыг “6. Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-д танилцуулах”, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах УИХ-д өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулж, дэс дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн төслийн 2 дахь заалтаас “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгох” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрдэнэс Тавантолгойгийн” гэж өөрчлөх, “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг “Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэд эзэмших, нийтийн эзэмшлийн компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулсан юм.

0 Сэтгэгдэл