БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ЭЕШ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН ХОЁР ХУВЬ НЬ ШАЛГАЛТ ӨГЧ ЧАДААГҮЙ


Химийн хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зургадугаар сарын 20-нд болсон. Уг шалгалтаас хоцорсон гэх 20 сурагчийн өргөдөл Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д ирээд байгаа. Сурагчид хоцорсон шалтгаанаа БҮТ-ийн сайтад байршуулсан ЭЕШ-ын хуваарь өөрчлөгдсөн байна гэж тайлбарлаж байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
-ЭЕШ-ын хуваарь танай сайтад анх байршихад химийн шалгалтын хуваарь өөр байсан гэж байна. Ийм байх боломжтой юу. Улсын хэмжээнд химийн шалгалтаас хэдэн сурагч хоцроод байна вэ?
-Манай төв ЭЕШ-ын хуваарийг дөрөвдүгээр сарын 11-нд өөрийн сайтад байршуулсан. Үүнээс хойш хуваарьт ямар нэгэн өөрчлөлт огт оруулаагүй. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ны 09.00 цагт химийн шалгалт авсан. Улсын хэмжээнд химийн шалгалтаас хоцорсон гэх 20 орчим хүүхдийн өргөдөл манайд ирсэн. Химийн шалгалт өгөхөөр 8000 орчим хүүхэд бүртгүүлсэн байснаас 20 сурагчаас бусад нь шалгалтаа өгсөн. Шалгалтын хуваарь гарсны дараа хэвлэлүүд уг хуваарийн талаар мэдээлсэн байдаг. Тэндээс хараад шалгалтын хуваарь өөрчлөгдөөгүйг бататгах боломжтой.
-Өргөдөл гаргасан сурагчид шалгалтын хуваарь өөрчлөгдсөн байх магадлалтай зураг ч юм уу, баримт үзүүлсэн үү?
-Тиймэрхүү зүйл үзүүлж байсан. Түүн дээр цаг нь өөр байсан. Гэхдээ манайхаас тийм зүйл гаргаагүй. Өөр газраас буруу мэдээлэл авсан байж магадгүй.
-Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос үүдэн 52 дугаар сургуулийн нэг сурагч шалгалтаас хоцорсон гэсэн. Ийм шалтгаанаар шалгалтаас хэдэн сурагч хоцорсон бэ?
-Осол гардаг өдөр тэр чиглэлд явсан нэг сурагч шалгалтаас хоцорсон. Гэхдээ хоцорсон шалтгаан нь ослоос болсон нь яг тодорхой болоогүй байгаа.
-Буруу мэдээлэлд хууртсанаас, осол гэмтлийн улмаас шалгалтаас хоцорсон бол ЭЕШ-ыг дахиж авах боломжтой юу?
-Журмын дагуу шалгуулагч ЭЕШ-ын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Мөн одоогоор мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн дагуу ЭЕШ-ыг жилд нэг л удаа зохион байгуулдаг. Тиймээс ямар ч шалтгаантай байсан ЭЕШ-ыг дахин авах боломжгүй.
-Улсын хэмжээнд хэчнээн сурагч ЭЕШ-аас хоцорсон бэ?
-Энэ жил ЭЕШ өгөхөөр 43846 хүүхэд бүртгүүлсний 98 хувь нь шалгалтаа өгсөн байна. Хоцорсон болон өөр ямар нэгэн шалтгаанаар үлдсэн хоёр хувь нь шалгалтаа өгч чадаагүй.
Р.РЕНЧИНДУЛАМ
0 Сэтгэгдэл
























