Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
С.Жавхлан Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ гэв
УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-т би хандсан. УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянаж байгаа байгууллага гэж алга. Оффшортнуудын талаар мэдээлэл авахаар хандсан. Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. АТГ-ын сайтад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан. Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстангуудыг шахна, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатангуудыг хаацаалдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Цаашид болж байгаа үйл явдлыг та бүхэнд дуулгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-т би хандсан. УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянаж байгаа байгууллага гэж алга. Оффшортнуудын талаар мэдээлэл авахаар хандсан. Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. АТГ-ын сайтад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан. Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстангуудыг шахна, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатангуудыг хаацаалдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Цаашид болж байгаа үйл явдлыг та бүхэнд дуулгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. -АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?
-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу.
-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж байна. Энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болсон бэ?
-Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна.
0 Сэтгэгдэл
























