БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Герман, Мексикийн шигшээ баг нутаг буцахаар боллоо



Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн хоёр тоглолт тун өрсөлдөөнтэй боллоо. Хасагдах шатанд өрсөлдөх хоёр багаар БНСУ болон Швед улсын шигшээ багууд тодорч Герман, Мексикийн шигшээ багуудыг гэрт нь буцааж энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг дэгдээлээ.
Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт болж, “Герман машин”-ыг Өмнөд солонгосчууд 2:0-ээр хожиж германчууд нутаг буцахаар боллоо.
Энэ хоёр багийн тоглолтод германууд 90 минутын турш олон удаа оролдлогууд хийж өрсөлдөгчийнхөө хаалга руу цөөнгүй цохилт хийсэн ч солонгосын хаалгач маш сайн хамгаалж гоол оруулах боломж олгосонгүй.
Харин нэмэлт 6 минутад БНСУ-ын Ким Юнь Гван болон Сун Хин Мин нар дараалан гоол оруулж /90+6/ энэ ДАШТ-ий хамгийн том дуулианы эзэд боллоо. ОХУ-д аваргаа хамгаалахаар ирсэн ДАШТ-д 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж биднийгээ баясгасан Германы шигшээ баг тун муу тоглож, анх удаагаа шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцахаар боллоо.

Харин энэ тоглолттой зэрэгцэн Швед, Мексик улсын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт энэ үдэш Екатеринбург хотод болж Шведын шигшээ баг 3:0-ээр хожиж, хасагдах шатанд үлдлээ.
Энэ тоглолтын 50 дахь минутад Людвиг Аугустинссон /Классон Викторын дамжуулалтаар/ анхны гоолыг оруулсан бол 62 дахь минутад Гранквист Андреас хоёр дахь гоолыг хийсэн. Харин 74 дэх минутад Мексикийн Альварес Эдсон авто гоол хийж шведчүүд 3:0-ээр ялалт байгууллаа.
0 Сэтгэгдэл
























