БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
НИГЕРИ ГЭРТЭЭ ХАРИХААР БОЛЛОО
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Санкт-Петербург хотын цэнгэлдэхэд болсон тоглолт Аргентиний шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Санкт-Петербург хотын цэнгэлдэхэд болсон тоглолт Аргентиний шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.Тоглолтын анхны гоолыг Леонел Месси 14 дэх минутад оруулж, эхний үеийг аргентинчууд 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Нигерийн Мозес Машераногийн алдааг ашиглаж 51 дэх минутад 11 метрийн торгуулын цохилтоор тэнцээний гоолыг оруулсан. Ингэснээр тоглолт 1:1-ээр тэнцэж эхэлсэн. Хоёр багийн аль аль нь дахин гоол хийх хүсэлтэй байсан. Олон ч довтолгоо явсан ч амжилттай болоогүй юм. Тэгвэл тоглолтын үндсэн цаг 90 минут дуусахаас 4 минутын өмнө Аргентины хамгаалагч Маркос Рохо багаа ялалтад хөтөлсөн. Түүний оруулсан гоолын ачаар аргегнтинчууд шөвгийн 16-д өрсөлдөх боломжтой болсон юм. Хорват Исландыг хожсон учир Аргентин Нигерийг хожиход л болох байсан. Тэгвэл 1978, 1986 оны дэлхийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарлаа.
Аргентин Францын багтай зургадугаар сарын 30-д Казанд тоглох бол D хэсгийг тэргүүлсэн Хорват Данийн багтай долдугаар сарын 1-д тоглоно.
0 Сэтгэгдэл
























