БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Аль-Давсари хожлын гоолыг оруулснаар 2:1-ээр хожлоо
Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн Саудын Араб- Египетийн шигшээ багуудын халз тоглолт Волгоград хотын “Волгоград арена” цэнгэлдэх хүрээлэнд болж Саудын Араб 2:1-ээр хожлоо.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн Саудын Араб- Египетийн шигшээ багуудын халз тоглолт Волгоград хотын “Волгоград арена” цэнгэлдэх хүрээлэнд болж Саудын Араб 2:1-ээр хожлоо.Энэ тоглолтын эхний гоолыг Египетийн Мохамед Салах 22 дахь минутад хийсэн бол Саудын Арабын Аль-Фарадж 45+6 минутад торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг оруулсан юм.
Харин сүүлийн хагаст хоёр баг гоол оруулалгүй үндсэн цаг 90 минут дуусч, шүүгч нэмэлт 5 минут өгсөн бөгөөд энэ цаг дуусах мөчид Аль-Давсари хожлын гоолыг оруулснаар Саудын Арабын шигшээ 2:1-ээр Египетийн багийг яллаа.
Египет улсын шигшээ багийн дасгалжуулагч Э.Купер энэ тоглолтонд ДАШТ-ий түүхэнд хамгийн ахмад настай буюу 45 нас 5 сартай Египетийн хаалгач Эссам Эль-Хадариг талбайд гаргасан нь нэгэн дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр энэ тоглолтонд 11 метрийн торгуулийн цохилтыг хааж чадсан нь гайхалтай байв. Ийнхүү Египетийн хаалгач Эссам Эль-Хадари өөрийн ур чадвараа харуулж үзэгч олны талархалыг хүлээсэн юм. Египетийн шигшээ багийн хувьд ДАШТ-ээс хожил авч чадаагүй ч ОХУ, Саудын Арабын хаалганд тус бүр нэг гоол оруулж амжсан билээ.
Салем Аль Давсари, Салман Аль Фараж нарын шилдэг тоглогчдыг эгнээндээ багтаасан Саудын Арабын хөлбөмбөгчид нээлтийн тоглолтоос хойш багагүй шүүмжлэлд өртөж байсан ч төгсгөлийг гайхалтай хийж, ялалтын оноотой нутаг буцаж байна. Нээлтийн тоглолтод ханхүүгээ эвгүй байдалд оруулж байсан арабчууд айх аюулгүй боллоо.
0 Сэтгэгдэл
























