БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
УРУГВАЙЧУУД ОРОСУУДЫГ 3:0-ЭЭР ХОЖИЖ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн халз тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд болж, 3:0-ээр оросууд хожигдлоо.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн халз тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд болж, 3:0-ээр оросууд хожигдлоо. Энэ хоёр баг хоёулаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Уругвайчууд ийнхүү А хэсгийг тэргүүллээ. Энэ тоглолтын эхний гоолыг Луис Суарес 10 дахь минутад оруулсан бол 23 дахь минутад Денис Черышев өөрийн хаалгандаа авто гоол хийснээр оросууд 2:0-ээр хожигдож эхэлсэн бөгөөд Смольников 28 дахь минутад шар картаар торгууллаа.
Улмаар 38 дахь минутад Смольников дахин алдаа гаргаж улаан карт өргүүлж талбайгаас хөөгдсөнөөр оросууд 10-уулаа талбайд үлдлээ. Тоглолтын 38 дахь минутад Д.Черышевын оронд Фернандес сэлгээгээр орж ирлээ. Ийнхүү оросуудад тоглолтын эхний хагас маш хүнд байдалд үргэлжилж өндөрлөв
.А хэсэг:
Уругвай - 9 оноо (3 хожил)
ОХУ - 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
Саудын Араб - 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Египет - 0 оноо (3 хожигдол)
Уругвай "В" хэсгийн хоёроор гарсан багтай зургадугаар сарын 30-д ОХУ В" хэсийн нэгээр гарсан багтай долдугаар сарын 1-ний өдөр тоглоно.
Харин хоёрдугаар хагаст хүн дутуу оросууд нэлээд сайн эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч Самедовын гурван ч цохилт маш оновчгүй болсон юм. Уругвайчууд үе үе гавшгай, оновчтой дамжуулалт хийж хаалга руу довтолсон ч гоол нэмж оруулж чадалгүй байсаар төгсгөлийн 90 минутад Э.Каванигийн цохилт оновчтой болж гурав дахь гоолыг оруулав.
Ийнхүү Уругвайн шигшээ баг 3:0-ээр ОХУ-ын шигшээг хожиж хэсгээ итгэл төгс тэргүүллээ. А хэсэгт гурван хожилтой Уругвай 9 оноотой манлайлсан бол ОХУ-ын баг хоёр хожил, нэг хожигдолтой 6 оноотой удааллаа.
0 Сэтгэгдэл
























