БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Япон Сенегалтай оноо тэнцлээ
Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд Япон-Сенегалын тоглолт болж, 2:2 тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноо авлаа.
Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд Япон-Сенегалын тоглолт болж, 2:2 тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноо авлаа.Тоглолтын эхний гоолыг Сенегалын тоглогч Садио Мане 11 дэх минутад хийсэн бол Такаши Инүй 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Улмаар хоёр дахь үеийн 71 дэх миунтад Сенегалын М.Ваги хоёр дахь гоолыг оруулсан бол энэ гоолоос долоон минутын дараа Кэйсүкэ Хонда тэнцээний гоолыг хийлээ.
Хоёр баг урьд нь гурван удаа таарч тоглоход сенегалчууд ялалт байгуулсан бол энэ удаагийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.
Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байна. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүлсэн. Өнөөдөр ч Сенегалтай тэнцээ хийж чадсанаар хэсгээ дөрвөн оноогоор тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Энэ удаа хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийг 2:1-ээр хожсон бол өнөөдөр Японтой тэнцэж оноо хуваалаа.
0 Сэтгэгдэл
























