БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БНСУ Мексикт 1:2-оор хожигдлоо.


ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “F” хэсэгт БНСУ Мексиктэй тоглож 1:2-оор хожигдлоо.
БНСУ, Мексикийн тоглолт Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлэнд болсон юм. 45 мянган хүний багтаамжтай уг цэнгэлдэхэд 43 мянган үзэгч үзэж сонирхжээ.
Тоглолт 2:1-ээр Мексикийн ялалтаар өндөрлөлөө. Мексикийн Карлос Вела торгуулын цохилтоор эхний гоолыг оруулсан бол Хернандес 65 дахь минутад хоёрдахь гоолыг оруулж, мексикчүүд хожлоо бататгаж чадсан. Тэгвэл тоглолтын үндсэн 90 минут дуусаж шүүгчийн мэдлийн 5 минут үргэлжилж байх хугацаанд Сон Хён Мин гоол хийлээ. Энэ гоол солонгосчуудыг бага ч болов баярлуулсан үйл явдал болсон. Эхний тоглолтод Шведэд хожигдсон солонгосчууд өчигдөр заавал хожих даалгавартай байсан ч биелүүлж чадсангүй. БНСУ хоёр хожигдолтойгоор цааш өрсөлдөх боломж нь улам бүрхэг боллоо. Сүүлийн тоглолтод Германыг хожиж, Мексик Шведийг хожсон тохиолдолд солонгосчууд шөвгийн 16-д үлдэх боломжтой.
Мексикийн шигшээ баг бол ямар ч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 1994 оны ДАШТ-ээс хойш зургаан дэлхийн аваргад шөвгийн 16-д шалгарсан явдал юм.
БНСУ Азийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авах бол нэг их асуудал биш байдаг. Үүнийг сүүлийн найман дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаагаас харж болно. “Тэгүгийн дайчид” Азийн бүсийн 3-р шатны А хэсэгт Ираныг даган хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан билээ.
БНСУ дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол 2002 онд Япон улстай хамтарч зохион байгуулсан тэмцээнд дуулиан шуугиантай шөвгийн 4-т шалгарсан амжилт юм. Хэсэгтээ Португалын дээр гарсан бол хасагдах шатанд Испани, Итали зэрэг Европын төдийгүй дэлхийн “том”-чуудыг сенсацтайхан буулгаж авч байсан. Түүнээс өмнө бол хасагдах шатанд ч шалгарч байгаагүй юм.
Харин 21 дэх удаагийн ДАШТ-ий эхний тоглолтод Шведэд хожигдсон. Өчигдөр Мексикт хожигдсон солонгосчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Германтай хийнэ.
0 Сэтгэгдэл
























