БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Англи Панамыг 6:1-ээр хожлоо
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи, Панамын тоглолт Доод Новгород хотноо эхэлж, дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи, Панамын тоглолт Доод Новгород хотноо эхэлж, дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм. Өнөөдрийн тоглолтод Английн Жон Стоунз 8 болон 40 минутад, Жесси Лингард 36 дахь минутад Панамын хаалганд гоол оруулсан бол багийн ахлагч, довтлогч Харри Кейн 22 дахь минут болон 45+1 минутад торгуулийн цохилтоор, мөн 62 дахь минутад тус тус гурван гоол /Хет-трик/-ыг хийж энэ тоглолтын од боллоо.
Анх удаа ДАШТ-д оролцож байгаа Төв Америкийн Панам хоёр дахь тоглолтод Англид хожигдсон ч анхны гоолоо оруулж чадсан. Тоглолтын 77 дахь минутад Фелипе Бало энэхүү нэр төрийн болон түүхэн гоолыг хийсэн юм. Түүний хувьд дэлхийн аваргын тоглолтод гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна.
Энэ хотын 45 мянган хүний багтаамжтай “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос гурван тоглолт болжээ. ДАШТ-ий 1966 оны “Алтан цом”-ын эзэн болж байсан Английн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй. Харин энэ удаа Панам, Бельги, Тунисын багтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтод Тунисын шигшээг 2:1-ээр хожсон англичууд өнөөдөр Панамын шигшээ багийг илүүрхэн хожиж хэсгээ Белгийн хамт тэргүүлж эхэллээ.
0 Сэтгэгдэл
























