БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Германчууд 2:1-ээр хожиж анхны ялалтаа авлаа
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 10 дахь өдрийн F хэсгийн Герман-Шведийн халз тулаан Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болж германчууд 2:1-ээр хожиж анхны ялалтаа авлаа.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 10 дахь өдрийн F хэсгийн Герман-Шведийн халз тулаан Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болж германчууд 2:1-ээр хожиж анхны ялалтаа авлаа.Тоглолтын эхний үед шведчүүд илүүрхэж, 32 дахь минутад Ола Тойвонен анхны гоолыг хийсэн бол хоёр дахь үеийн 48 дахь минутад Германы Марко Ройс тэнцээний гоолыг хийсэн юм.
Тоглолтын үндсэн 90 минут дуусч, шүүгч таван минутыг сунгахад энэ боломжийг германчууд ашиглаж гоол хийснээр маш чухал гурван оноог авч чадлаа. Тони Кроос цохилтыг эхлүүлсэн ч Ройст бөмбөгөө дамжуулж, улмаар Кроос өөрөө /90+5/ хаалга руу цохиж оруулав. Шведийн хаалгач Робен Олсен бөмбөгийг хаахыг хичээсэн ч чадаагүй юм.
Одоо энэ хэсгийн сүүлийн тоглолт сонирхолтой болох бөгөөд Мексик 2 хожин тэргүүлж байгаа бол Герман, Швед 3 оноотой удаалж байна. Сүүлийн тоглолтийн үр дүнгээс аль баг цааш өрсөлдөх нь тодорхой болно.
Германы шигшээ баг 1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аваргын алтан цомыг хүртсэн шилдэг баг. Харин энэ удаагийн ДАШТ-ийг тааруухан эхлүүлсэн. Харин 2018 оны ДАШТ-ийг хожлоор эхлүүлсэн шведчүүд Герман машиныг хожвол хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
F хэсэгт Мексик 2 хожлын 6 оноотой бол Герман - 3 оноо (1 хожил, 1 хожигдол)-той, Швед – нэг хожлын 3 оноотой байна. Харин БНСУ-ын шигшээ баг 2 хожигдолтой 0 оноотой байгаа юм. Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-нд болно.
0 Сэтгэгдэл
























