“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
MGL-1 Fighting Championship №11 Эрдэнэт хотод


Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо 2018 оны 6 сарын 30-нд Эрдэнэт хот Хангарьд Спортын ордонд Холимог тулааны дэлхийн аварга МУ-ын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагт хүндэтгэл үзүүлэх аваргын бүсний төлөө тулааны зохион байгуулах гэж байна. Энэ тулаанд Эрдэнэт хотоос -6 , Говь-сүмбэр аймгаас -1, Дархан хотын-2,Улаанбаатар хотын 7 тамирчин нийт 16 тамирчин өрсөлдөх бөгөөд 66кг,-93 кг жингийн 2018 оны аварга тодрох юм байна.
Тамирчид холимог тулааны дүрмээр өрсөлдөх ба 5 минутаар 3 үе харин аваргын төлөө 5 минутаар 5 үе өрсөлдөх юм байна.
Тулааны ДЭД Оргил тулаан: Хууль сахиулахын их сургууль Баянмөнх Мөнхжин өрсөлдөгч тамирчин Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Эрдэнэ сувилал цогцолбор. Бэхэ дожоны тамирчин Хүрэлбаатар Төрбаяр
ОРГИЛ ТУЛААН Монголын холимог тулааны 66 кг жингийн 2018 оны аваргын бүсний төлөө Зэвсэгт хүчний 336 анги, Үндэсний бие хамгаалах урлагийн холбоо Ширэн бээлий клубын тамирчин Содном Доржийн Сүхболд, амжилт нь: 2014 оны MGL-1 Fighting Championship 66 жингийн аварга. 2015 оны MGL-1 FC-ийн 2 дугаар байрын шагналтай бол өрсөлдөгч тамирчин Шандас ММА ТЕАМ ТУНГАА тамирчин Данаагийн Батгэрэл амжилт нь:2009 оны MGL-1 Fighting Championship кик боксын 65 жингийн аварга. 2010 оны MGL-1 FC ийн 61 кг жингийн 2 дугаар байр, 2015 оны MGL-1 FC ийн 61 кг жингийн 2 дугаар байрын шагналт.
МӨН ОРГИЛ ТУЛААН -93 кг жингийн 2018 оны Монголын холимог тулааны аваргын бүсний төлөө Байлдааны самбогийн Азийн аварга БАТУ ХХК Ширэн бээлий клубын тамирчин Баясгалангийн Тэмүүжин амжилт нь: 2012 оны MGL-1 Fighting Championship ийн 84 кг жингийн 2 дугаар байрт орж байсан өрсөлдөгч тамирчин Хос харцага ГХХАлба Шандас ММА ТЕАМ ТУНГАА тамирчин Төмөрхуягийн Ганбаяр амжилт нь 2012, 2014 оны MGL-1 Fighting Championship -93 жингийн аварга. 2015 оны MGL-1 FC ийн -93 кг жингийн 2 дугаар байрт орж байсан тамирчдын хооронд болох юм байна.
Тулааны шүүлтийг Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн шүүх юм байна. Энэ тулаан анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог юм.
0 Сэтгэгдэл
























