Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Хүүхдийн паркийн зургаан тоглоомыг хаав
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна.Үндэсний соёл амралтын хүрээлэнд тавдугаар сарын 21-нд ҮСАХ-д хяналт шалгалт хийж, Сансрын хөлөг тоглоом дээр зөвлөмж хүргүүлсэн байна. Гэвч энэ зөвлөмж дагуу ажиллаагүй тул харамсалтай осол гарсан гэдгийг НХМГ-аас мэдээлж байна.
Гарч буй ослууд аж ахуйн нэгжүүд хяналт тавьдаггүй, сэргээн засварладаггүй зэрэг зөрчил илэрдэг гэв.
Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалтын ажил хийж байгаа аж. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарах аж.
Мэдээлэлд дурдаж буйгаар нийслэлд ашиглаж буй өргөгч лифтний
28 хувь нь 16-аас дээш,
14 хувь нь 11-14 жил,
20 хувь нь 6-10 жил,
36 хувь нь 0-5 жилийн насжилттай байгаа аж.
Он гарсаар өргөх механизмтай холбоотой 4 осол гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. 2006 онд энэ төрлийн 26, 2008 онд 35, 2018 оны эхний хагас жилд 4 гарсан байна.
Нарны хороололд гарсан ослын улмаас 2 хүн, Саруул хороололд гарсан ослын улмаас нэг хүн гэмтсэн, Дэлгэрэх хотхонд гарсан ослын улмаас кран гурван машин дээр унасан, ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоом хугарсан зэрэг осол гарсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна.
0 Сэтгэгдэл
























