Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна


Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх саналын хуудас, техник хэрэгслийг хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа.
Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч болон дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд, санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нар саналаа өгөх юм.
Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу маргааш 00.00 цагаас өмнө зогсооно.
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж өрсөлдөж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























