БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Францын залуу тоглогч Мбаппе багтаа ялалт авчирлаа


Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “С” хэсгийн Франц, Перугийн тоглолт Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ Перугийн шигшээг 1:0-ээр хожлоо.
Энэ тоглолтын цорын ганц гоолыг Францын залуу тоглогч Мбаппе хийж, багтаа ялалт авчирлаа. Франц С хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлж эхлэв. Хэсгийн эхний тоглолтод Австралийг 2:1-ээр хожсон францчууд Перуг хожвол хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой байсан бол Перугийн шигшээ баг заавал хожиж байж цааш өрсөлдөх боломжоо хадгалах байв.
Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ. Харин өнөөдрийн тоглолтод Францын шигшээ баг тэр ялагдлын хариугаа авч чадлаа. Перугийн шигшээ баг ийнхүү хоёр дараалан хожигдсоноор нэр төрийн сүүлийн тоглолтоо Австралитай хийнэ.
С хэсгийн оноог танилцулахад, Франц - 6 оноо (2 хожил), Дани - 4 оноо (1 хожил, 1 тэнцээ), Австрали - 1 оноо (1 тэнцээ), харин Перу - 0 оноотой хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо.
0 Сэтгэгдэл
























