БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Х.Баянмөнх: Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүй


Дархан аварга Х.Баянмөнх бөхчүүдийн допингийн асуудлаар өнөөдөр АТГ-т ханджээ. Тэрээр АТГ-т өргөдөл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Допинг гэдэг сүүлдээ бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, нэр төрийг нь гутаах, наадмын бэлтгэлийг нь хүчингүйдүүлэх хэрэгсэл болж байна. Би допингийг хориглохыг дэмжинэ. Бидний үед С витаминаас өөр юм хэрэглэдэггүй байсан. Допингийг ямар хүн хийгээд бөхчүүдийн биед мэдрэлгүй болтол шахаад байна вэ.
Наадмаас наана эвлэрлийн гэрээ байгуулаад бөхчүүд нэг холбоо болж наадмаа сайхан хийе гэдэг саналыг гаргасан. Монголчууд баяр наадмаа хийж чаддаг улс. Хэрвээ хийж чадахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэднэ. Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүй" гэв.
0 Сэтгэгдэл
























