БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Юя Осака булангийн цохилтоос гоол оруулан багтаа хожил авчирлаа
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы шигшээ багийн халз тулаанаар эхэлж 2:1-ээр Японы баг хожлоо.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы шигшээ багийн халз тулаанаар эхэлж 2:1-ээр Японы баг хожлоо.Тоглолтын нэгдүгээр хагасын 6 дахь минутад Японы багийн тоглогч Юя Осакагийн хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Колумбын хагас хамгаалагч Карлос Санчес гараараа хүрч хаасан. Улмаар талбайн шүүгч Карлос Санчест улаан хуудас өгч, Японы багаас Шинжи Кагава 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай хийж, япончууд 1:0-ээр тэргүүлж эхэллээ.
Колумбын шигшээ баг хэдийгээр арвуулаа үлдсэн ч уйгагүй зүтгэлийн дүнд Радамел Фалкао дээр гаргасан алдааг гоол болгож чадав. Ийнхүү Колумбын багаас 39 дэх минутад Хуан Кинтеро хаалттай цохилтоос гоол оруулж, тоглолтын харьцааг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөв.
Харин тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш Японы баг тасралтгүй довтолгоо өрнүүлсэн. Үүний үр дүнд тоглолтын 73 дахь минутад Японы тоглогч Юя Осака булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулан багтаа хожил авчирлаа.
0 Сэтгэгдэл
























