Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Хөвсгөлд хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийлээ
Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл нуурын баруун эргээр хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж, 5 секторт 88 дарцаг/км-ийг 5 цаг 6 минут ажиллуулан дарцгаар 2 хачиг цуглуулан анхан шатны боловсруулалт хийж, зүйлийн бүрдлийг тодорхойлоход Бургаастын амнаас persulcatus, Өлхөний амнаас D.nuttallii зүйлийн хачиг илэрсэн ба дээрх 2 ширхэг хачгийг хаягжуулан ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторит хүргүүлэв.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл нуурын баруун эргээр хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж, 5 секторт 88 дарцаг/км-ийг 5 цаг 6 минут ажиллуулан дарцгаар 2 хачиг цуглуулан анхан шатны боловсруулалт хийж, зүйлийн бүрдлийг тодорхойлоход Бургаастын амнаас persulcatus, Өлхөний амнаас D.nuttallii зүйлийн хачиг илэрсэн ба дээрх 2 ширхэг хачгийг хаягжуулан ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторит хүргүүлэв.Хатгал сумын 13 багийн 102 хүнийг хамруулан хачгаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг хийж, 42 өрхийн хүн амд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, бруцеллёз өвчнөөс сэргийлэх санамжийг тараав.
Мөн Хатгал сумын эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчний дуудлагын үеийн бэлэн байдлыг шалгаж, ЭМГ-ын даргын А/87 тоот тушаалаар батлагдсан шалгуурын дагуу үнэлж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөв.
Түүнчлэн Хөвсгөл, Эрхэл нууранд ус намгийн шувуудын хайгуул, тооллогыг хийж 10 зүйлийн 2238 шувуу тоолов.
0 Сэтгэгдэл
























