Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Хурд хорооллын гадаа талбайд бэлтгэлээ хийж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийд хэдий болтол өрсөлдсөөр байх юм бэ?
САЙД, ДАРГА НАРАА!
САЙД, ДАРГА НАРАА!Хурд хорооллын гадаа талбайд бэлтгэлээ хийж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийд хэдий болтол өрсөлдсөөр байх юм бэ?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ.
Бид бүхэн Монгол Улсынхаа нэрийг дахин нэг удаа мандуулан Ази тивийн аваргын алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр олон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр бид бүхэн Монгол түмнээ бахархах амжилтыг багийн спортоор гаргалаа.
Энэ сайхан амжилтын ард бид бүхний цээжинд зангирсан, хэлэх хэрэгтэй хэдэн үг байна.
2017 оны 01 сард Монгол Улсын чансаа Дэлхийн чансааны 197-р байранд байлаа. Нэг жилийн дотор үзүүлсэн амжилтаараа Монгол Улс одоо Дэлхийн чансааны #5, Ази тивийн чансааны #2, эрэгтэй баг Ази тивийн чансааны #1 улс боллоо.
Монголын шигшээ багийн хамгийн том зорилго Токио 2020 Олимпийн наадамд оролцох.
Мөн Монголын баг түүхэндээ анх удаа Олимпийн төрлийн багийн спортоор насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуйж биш гуядаж, эрхээ аван оролцох болсныг дахин дуулгая.
Багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг үг ард үлдсэн.
Бид хэн нэгэн хүнээр овоглодоггүй бид "МОНГОЛ" гэсэн нэрэн дор алтан соёмбот далбаагаа цээжиндээ мандуулан оролцдог.
Азийн Япон, Солонгос, Хятад манай гол өрсөлдөгчид биш, Австрали, Шинэ Зеланд, Серби, Словени, Латви, АНУ, Канад, Орос бидний гол өрсөлдөгчид.
Эдгээр улсуудын Төр засгийн дэмжлэг хувийн эмч, массажист, сэтгэл зүйч, хэрэгсэл материал, дасгалжуулагчдын багийг хараад өөрийнхөө багийг, өөрийнхөө тоглогч залуусыг хараад гомдол төрөх юм.
Биднийг дэмжиж буй маш олон сайхан сэтгэлт хүмүүс, компаниуд, тэдний хүчээр бид өдийг хүрсэн, цаашид ч Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй зүтгэх болно.
Харин Монгол төрийн сайд, дарга нараа.
Бид хэзээ болтол эх оронгүй хүмүүс шиг, Засгийн газар, Спортын яам, Биеийн тамир спортын газартаа гадуурхагдаж, Хурд хорооллын гадаа талбайд бэлтгэлээ хийж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийд өрсөлдсөөр байх юм бэ?
Өнгөрсөн жил Ази тивийн аварга авсны дараа бид бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх нар хүлээн авч уулзсанд бид талархаж байгаа ч одоо хүртэл бидэнд бодит дэмжлэг юу ч алга.
Дэлхийд өрсөлдөхөд одоо сэтгэлгүй төрийн дэмжлэг л дутаж байна.
Өнгөрсөн жил бид бүхэн Төрд дуу хоолойгоо хүргэх жагсаал хүртэл хийж Спортын ордонд ч орж бэлтгэл хийж чадахгүй, гудамжинд байгаагаа хэлээд одоо хүртэл тусыг олж чадсангүй.
Одоо хүртэл нөхцөл байдал яг хэвээрээ, дарга нарын чих дүлий, нүд нь сохор.
Хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадамд багийн спортоор МОНГОЛ УЛСЫНХАА нэрийн өмнөөс орох том зорилготой энэ залуусаа төр засаг минь бусад спортын адил дэмжих цаг болсон юм биш үү?
МУ-ын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх, Спортын сайд Цогзолмаа та бүхнээс сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг байгуулж бэлтгэл сургуулилт хийх заал танхим, нөхцөл бололцоогоор ханган Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүддээ Дэлхийн өрсөлдөгчид шигээ өндөр түвшинд бэлтгэлээ хийн өрсөлдөх нөхцөлийг хангаж өгөхийг хүсч байна.
Монголын багаа дэмжиж байвал та бүхэн энэхүү хүсэлтийг холбогдох дарга нарт хүртэл нь Like&Share хийж өгөхийг хүсч байна.
Энэ л та бүхний биднийг дэмжиж буй итгэл, сэтгэлийн дэмжлэг байх болно.
Баярлалаа.
Бидний нэр биш зөвхөн МОНГОЛ гэсэн ганц нэр л бидний зүрхэнд энгэрт сийлээстэй байдаг юм шүү.
0 Сэтгэгдэл
























