БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийд чансаагаараа 5-т эрэмбэлэгдэж байна

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чанга чанга учраа нараа ялж Ази тивээс шөвгийн наймд шалгарсан ганц баг болоод байгаа билээ. Өнөөдөр Сербийн багтай 12:50 цагаас тоглоно. Ингээд шигшээ багыг дагалдан яваа Э.Одбаяраас тоглолтын талаар зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Манай баг чансаагаараа дэлхийд 5-р байрт бичигдэж байгаа. Тийм учраас оноолтыг тэр эрэмбээр нь FIBA хийсэн. Тиймээс бид урьдчилаад өрсөлдөгч нараа нэлээн судалсан байсан юм. Өнөөдөр А хэсгээс нэгээр гарсан Сербийн багтай тоглоно. Энэ багтай өмнө нь 2 удаа таарч тоглосон. Тэгэхдээ хожигдсон. Сербийн баг дэлхийд чансаагаараа 1-р байрт эрэмбэлэгдэж байгаа. Тийм учраас бид энэ багын тоглолт, тактикийг чамгүй судалсан гэсэн үг. Энэ баг жигд тоглолттой “хатуу самар” гэж хэлж болно” хэмээлээ.

Дашрамд дурдхад Филиппин улсын нийслэл Манила хотноо “Филиппин Аренад” болж буй олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 төрлийн ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр өндөрлөж хасагдах шатанд шалгарсан багууд тодроод байгаа юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож буй Монгол Улсын шигшээ баг “C” хэсэгт талбайн эзэн Филиппин болон Канад, ОХУ, Бразил гэсэн хүчирхэг улсуудтай багтсан билээ. Манай шигшээ гурав хоногийн өмнө хэсгийн эхний тоглолтоо Канадын шигшээ багтай хийж, 21:15-аар ялагдал хүлээгээд байсан ч, хоёр дохь тоглолтдоо талбайн эзэн Филиппиний багийг 21:17 харьцаатай буулган авч ДАШТ-ий түүхэнд анхны ялалтаа байгуулсан. Тэгвэл өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийж, ОХУ-ын багийг 21:18, Бразилийн шигшээ багийг 19:16 харьцаатай тус тус буулган авч хэсэгтээ гурван хожил нэг хожигдолтой дэд байраар дараагийн шатанд шалгарч дэлхийн шилдэг найман багийн нэг болж чадлаа. Ингэснээр хасагдах шатанд манай багийг “A” хэсгийг хожигдолгүй тэргүүлсэн хүчирхэг Сербийн шигшээ баг хүлээж байна. Тэдний хувьд дэлхийн чансааг тэргүүлдэг бөгөөд 3х3 ДАШТ дөрвөн удаа зохиогдоход гурав түрүүлж нэг удаа мөнгөн медаль хүртсэн хүчирхэг баг юм. Мөн түүнчлэн хасагдах шатанд шалгарсан найман шилдэг багийн зургаа нь Европ тивийн баг бөгөөд Америк тивийг төлөөлж Канадын баг, Ази тивийг төлөөлж Монгол Улсын баг ганцаар цааш шалгараад байгаа юм.

0 Сэтгэгдэл