Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болж конопчин гишүүдийг ”ажлаас хална”

УИХ-аас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан. Үүнээс хойш 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо уг хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хэсэг гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байна. Уг нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар тусгажээ. Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох юм. Эдгээрээс гадна гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна.
Бас хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд гарын хурууны хээгээр идэвхждэг системтэй тоолуур ашиглахаар тусгажээ. Дашрамд дурдахад энэ асуудлыг олон жил ярьсан ч биелэлээ ололгүй өдий хүрсэн. Харин энэ удаа хэрхэх бол. Хэрэв гарын хурууны хээгээр санал өгдөг болвол бусдын картыг ашигладаг "конопчин" гишүүнгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний өмнөөс санал өгөх явдал арилах юм.
Төсөл санаачлагчдын танилцуулснаар хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулах шатанд Улсын Бага Хурал, 1992 оноос одоог хүртэл хугацаанд ажиллаж байсан УИХ-ын гишүүдийн төлөөлөл, улс төр судлаач, эрдэмтэн, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар санал, хүсэлтийг сонсож, хуулийн төсөлд тусгаж ажилласан гэнэ.

0 Сэтгэгдэл