Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар өнгөрсөн 06-ны өдрөөс хойш шалгалт хийж байна.
Энэ хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд хийж байгаа юм. Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ. Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл