Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
“Өгөөмөр өдөр арга” хэмжээнд 10 мянга гаруй хүн оролцлоо

Хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хуучин эд зүйлсээ хаялгүй дахин ашиглуулах зорилгоор “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэгт зохоин байгууллаа.
Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо. Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр 9 дүүргийн өдөрлөгт 10 мянга гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол Улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулж байгаа юм.

Энэхүү өдөрлөгийг иргэд таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байлаа.

0 Сэтгэгдэл