“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
”Эвийн өргөө энхийн гүйлт-2018” галт бамбар Улаанбаатар хотоор аялж байна

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.
Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.
Дээрх хугацаанд Энхийн гүйлт нь Монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд оролцож, хөрш зэргэлдээх хоёр орны жирийн ард түмэнтэй мөр зэрэгцэн галт бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.
2018 онд Энхийн гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непал улсын Покара хотоос 2-р сард эхэлж, ОХУ-ын Томск хотноо 7-р сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км замыг туулна.
Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 05 дугаар сарын 31-нд хүлээн авчээ. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор 06 дугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжих юм.
Улаанбаатар хотын хэмжээнд Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа өчигдөр Багануур дүүрэг хүлээн авчээ. Дараа нь Налайх болон Баянзүрх дүүргүүдэд буухиалан 06 сарын 08-нд Хан-Уул дүүрэг нь Төв аймагт шилжүүлснээр өндөрлөнө.

0 Сэтгэгдэл