Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн түвшинг тогтоожээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт хийжээ. Үүнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан аж. Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын стандартууд болон Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шалгах хүрээнд дараах чиглэлээр шалгалтыг явуулсан байна. Үүнд:
1.Материаллаг бааз
2.Нийтийн тээврийн үйлчилгээний байдлыг шалгажээ.
Шалгалтын нэгдсэн дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээг “Тэнүүн-Огоо 3 дугаар бааз” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, “Трансбус” ХХК, “Блюбус” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Эмсид” ХХК-уудад авлаа. Уг шалгалтаар 13 байгууллага “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн бол “Морь барьдаг” ХХК нь “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн “Аз сервис” ХХК “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” үнэлгээ авсан байна. “Хангалтгүй” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” дүгнэгдсэн байгууллагуудад арга хэмжээ авсан байна.

0 Сэтгэгдэл