Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Нийслэлийн түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшигт тэсвэртэй Улаанбаатар" төслийн хүрээнд өчигдөр НЭМГ, нийслэлийн Түргэн тусламжийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн тус үйл ажиллагаанд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын гамшгийг бууруулах олон улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм

0 Сэтгэгдэл