Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт боллоо.
Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн дүүргийн иргэд оролцлоо.
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүүхдийн II эмнэлэг” нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ.
Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэгдсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.
Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтанд орж байсан бол, өдгөө “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийж нээж байна.
Мөн удахгүй нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг ашиглалтанд орох юм.
0 Сэтгэгдэл
























