Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Йип Вэй Кят хоёр улс өөр өөрсдийн хөгжлийн туршлагаа солилцохын ач холбогдлыг тэмдэглээд, Монгол, Сингапурын хооронд өмнө нь ярьж тохиролцсон болон одоо өрнөж буй хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэхээ нотлов. Тэрээр Сингапураас бүс нутагтаа хэрэгжүүлж эхэлж буй “Ухаалаг хотуудын сүлжээ” болон бүс нутгийн цахим худалдааны платформ зэргийг тайлбарлав. Мөн тэрээр энэ оны 7 дугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив.

0 Сэтгэгдэл