Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ЗГХЭГ-ын дэд даргаар Г.Баясгаланг томилно


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэх бололтой. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг томилох юм. Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон .
Харин ЗГХЭГ-ын дэд даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг томилж, одоогийн албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байна.
Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн нэг гишүүнийг томилж магадгүй юм. Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Алтаннар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн онд өгч, энэ оны гуравдугаар сард чөлөөлөгдсөн.
Тиймээс түүний орны хүнийг Засгийн газар томилох юм.
Одоогоор энэ албан тушаалд хэд хэдэн хүн нэрээ сойж байгаа бололтой. Тэр дундаас "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар хамгийн өндөр магадлалтай байна.
0 Сэтгэгдэл
























