Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Зургадугаар сард түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер бууж магадгүй

Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин 6 дугаар сард олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Шишхэд, Орхон, Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Буянт Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй, Завхан, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин олон 10-40 см-ээр бага байх аж. Харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см-ээр их бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.

Мөн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.
Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл