Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн Банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэл хот болон Дэлхийн банк цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтын төгсгөлд 2018 оны долоодугаар сарын 9-13-ны хооронд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот болоход чиглэгдсэн төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар арга зүй практикийн сургалт, уулзалтад нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулахаар тохиров.
Дэлхийн банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйн нь өмнө нь Латин Америк болон Карибын улсуудын Гамшгийн Эрсдэлийн Удирдлага болоод Хотын хөгжил хариуцсан менежерээр ажиллаж Дэлхийн банкны багуудыг удирдан засгийн газруудад төсөл бэлтгэн хэрэгжүүлэхэд нь тусалж өндөр хүртээмжтэй судалгаа болон техникийн туслалцаа үзүүлж байсан. 2009-2012 онуудад Вашингтон ДС-гээс Энэтхэг, Шри-Ланка, Малдив дахь Дэлхийн Банкны Хөтөлбөр хариуцсан менежерийн албыг мөн хашиж байсан. 2008-2009 онуудад тэрбээр Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж Латин Америк болон Карибын Тэнгисийн, Зүүн Ази Номхон далай, Ойрх дорнод болон Хойд Америкийн орнуудын төслийн хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байсан. Түүнчлэн 20 жилийн турш хотын хөгжил, дэд бүтэц болон барилгын төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцон ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл