БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Улаанбаатар Хангарьд баг гранпри тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-н Ченгду хотноо ФИБА 3х3 холбооноос зохион байгуулсан энэ улирлын долоо дахь дэлхийн гранпри тэмцээн боллоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багуудаа оролцуулснаас гадна манай эмэгтэй баг анх удаагаа мэргэжлийн тэмцээнд оролцсон юм. Манай эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багуудтай тэмцээний В хэсэгт хэсэгт багтсан юм. Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон хэдий ч дараагийн тоглолтууддаа БНХАУ болон Сербийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Харин Ховд багийн урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн С хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багуудтай тоглосон юм. Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Улаанбаатар баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н Москва багтай хийж 21-17 харьцаатай хожиж шилдэг дөрөвт багтаад Витец багт хожигдсноор тэмцээний 3-р байрт шалгарсан юм. Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг эзэлсэн бол Витец баг дэд аварга болсон юм. Дашрамд дурдахад дараагийн дэлхийн гранпри тэмцээн 6-р сарын 2-3-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох их жанжин Сүхбаатарын талбайд болох гэж байна. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн 6-р сарын 1-3-ны хооронд манай эх оронд болох гэж байна.

0 Сэтгэгдэл