БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
В.ПУТИН ХЯТАДАД АЙЛЧИЛНА


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх зургадугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын үеэр В.Путин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) чуулга уулзалтад оролцох юм байна.
Энэ дагуу өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн туршид зохион байгуулагдаж буй Санктпетербургийн Олон Улсын Эдийн Засгийн Форумийн үеэр В.Путин БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Кишантай уулзаж, түүний Хятадад хийх айлчлалын бэлтгэл ажил, хоёр улсын хоорондын худалдааны түншлэл болоод ШХАБ-ын оролцооны талаар санал солилцох болно хэмээн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Нэмж хэлэхэд, 2017 онд Орос болон Хятад улсын хоорондын худалдаа 31,5 хувиар өсч, 87 тэрбум ам.долларт хүрээд байсан бол энэ оны эхний улиралд 2017 оны мөн үетэй харьцуулахад мөн 30,8 хувиар буюу 24 тэрбум ам.доллараар ихэссэн байна.
0 Сэтгэгдэл
























